Сумын заан Д.Доржсүрэн 10 давж түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөнд энэ бямба гарагт болсон Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 12 дугаар сарын ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Доржготовын Доржсүрэн 10 даван түрүүлэв.
882 дня