Мөсний хоккейн тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөсний хоккейн спортын Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн маргааш “Мөсөн өргөө”-нд эхлэх гэж байна. Олон улсын мөсний хоккейн холбооны Ази, Номхон далайн Стратеги, төлөвлөлтийн бүлэг 2022 оны 10 дугаар сард Абу Даби хотноо гишүүн улс орнуудын холбоодын төлөөлөлтэй стратеги, улирлын бэлтгэл, үнэлгээ, зохицуулалтын талаар танилцуулсан хуралдааны үеэр Азийн залуучуудын хоккейн АШТ-ийг Монголд зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
810 дня