Аймгийн арслан Х.Очирхуяг анх удаа түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын харъяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг анх удаа түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнод бүс эрчим хүчний систем, Дорнын хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Ганхуягийн Шинэзориг үзүүрлэв.
1194 дня