Мөсний баяраар Хөвсгөл нуурын мөсөн дээр машин тэрэг зогсоохгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурт болох “Мөсний баяр”-тай холбогдуулан БОАЖЯ-наас зарим нэг шийдвэр гаргав. Тодруулбал, нуурын мөсөн дээр тээврийн хэрэгсэл, машин техник зогсоохгүй, автомашинууд зогсох талбайг тусад нь өөр газар бэлдэх үүргийг аймгийн удирдлагад өгчээ. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газруудыг ханган ажиллаж зохион байгуулахыг үүрэг болгожээ.
1212 дня