Биеийн тамир, спортын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын мэдээллийг сонссоноор уг мэдээлэлтэй холбогдуулан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
1508 дня