Эрэгтэй бөхчүүдээс 2 бөх хүрлийн төлөө барилдана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанаар эхэлж 57 кг-д 2017 оны Азийн дэд аварга ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлийн барилдаанд 2020 оны Бүх Японы аваргын мөнгөн медальт Японы Юүки Такешитад 3:3-аар ялагдлаа.
1526 дня