Муайтай боксчин Б.Гантогтох Зүүн Азийн шилдэг тамирчин болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Муайтай боксчин Б.Гантогтох Зүүн Азийн 2019 оны нээлттэй аварга шалгаруулах тэмцээний 63,5 кг жингийн аваргын төлөөх тулаанд Филлипиний тамирчин Р.Жакири /Ryan Jakiri/-г эхний раундын 55 дахь сeкундэд хүнд цохилтоор ялж алтан медаль хүртэн, "Зүүн Азийн шилдэг тамирчин" хэмээх шагналын эзэн болжээ.
2136 дня