Т.Галхүү урианхай сурын харваанд түрүүлж, улсын мэргэний болзол хангалаа
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэлж, 365 харваач цэц мэргэнээ сорилоо.
336 дня