Нүүрсний экспорт Гашуунсухайтын боомтоор эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр сар зогсоод байсан экспортын нүүрс тээвэрлэлт Гашуунсухайтын боомтоор өнөөдрөөс эхэллээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу ЗТХЯ, АТҮТ ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, автотээвэр эрхлэгч компаниуд хамтран Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг хангуулан тээврийг эхлүүллээ.
1888 дня