Аварга цол хүртсэн Х.Нурмагомедовыг олон хүн угтан авчээ
МАХАЧКАЛА. /ТАСС/. UFC буюу Үнэмлэхүй тулааны төрлийн аварга шалгаруулах тэмцээний аварга цол хүртсэн Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг Бүгд Найрамдах Дагестан улсын Махачкала хотод хүрэлцэн ирэхэд нь 2 мянга гаруй хүн угтан авчээ. Тулаанчийн ойр дотныхон, найз нөхөд, танилууд нь төдийгүй Дагестаны янз бүрийн хот, дүүргээс ирсэн түүний хөгжөөн дэмжигчид, түүнчлэн тус улсын сайд нар, орон нутгийн захирагчид, алдартай тамирчид зэрэг олон хүн Х.Нурмагомедовыг угтахаар Махачкала хотын онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байна.
2580 дня