СЭЛЭНГЭ: Эцэг эхчүүд хүүхдэдээ туслах гээд хөгжлийг нь саатуулаад байгаагаа мэддэггүй
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р баг нь айл өрх олонтой, төвөөсөө зайдуу, том баг гэдгээрээ онцлогтой. Гэвч тус баг дээр хүүхдийн цэцэрлэг байдаггүйгээс үүдэн бяцхан иргэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй асуудал дагуулсаар ирсэн юм. Ингээд өнгөрсөн хичээлийн жилд тус баг дээр шинээр цэцэрлэг барьж, үүд хаалгаа нээснээр багийн бяцхан иргэд гэртээ ойр байрлах, өөрийн багийн харьяаллын цэцэрлэгтээ явах нөхцөл бүрдсэн. Тус цэцэрлэгийг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Намираатай ярилцлаа.
1150 дня