Дачин тамсагийн гэрээнээс АШИГ ХҮРТЭХ алхам
                Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дорнодын талд газрын тос оргилж, тухайн үеийн төрийн тэргүүн энгэр дээлээ газрын тосоор мялааснаас хойш даруй гучаад жил өнгөрсөн ч монголчууд шатахуун тосны үйлдвэртэй болсонгүй, ашиг мөнгө ч олсонгүй. Харин өдгөө “Дачин Тамсагийн бүтээгдэхүүн хуваах гэрээ” хэмээх алдарт хүрсэн нэгэн гэрээтэй л үлджээ. Монголын баялаг их ч Монголд, Монголын ард иргэдэд өгөөжгүй  байх аваас ухаж гаргах хэрэг огт байхгүй хэмээн монголчууд хэдэн арван жил л бухимдав. Хаа сайгүй газар хөрс ухаж, тэнд ч хэрүүл, энд ч тэмцэл өрнөсөөр өнөөдөртэй золгов.  
                
                     1232 дня