Сэжигтэй бүсийн 31 өрхийн малыг вакцинжуулжээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ
сарын есний өдрийн байдлаар Хонгор сумын Шийрийн бригад, дөрөвдүгээр
бригад чиглэлд Малын гоц халдварт шүлхий өвчний хоёр
голомт үүссэн. Нийт гурван ажлын
хэсэг голомтын бүсэд
ажиллаж байгаа бөгөөд найман
өрхийн 222 толгой үхэр, 76 гахай, сэжигтэй бүсийн 31 өрхийн 11962 толгой малыг
вакцинжуулжээ.
1483 дня