ТӨВ: Жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллагыг шалгаруулна
Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллагыг шалгаруулна. Тус үйл ажиллагааг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 12 дугаар сарын 05-ны өдөр шалгаруулах юм.
262 дня