АРХАНГАЙ: Малчид он гарсаар 3000 орчим тн мах борлуулжээ
Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 20-ны байдлаар малчид мал эмнэлгийн нэгдсэн системээр дамжуулан мал эмнэлгийн гарал үүсэлтэй адууны мах 67.4 тн, тэмээний 1.6 тн, үхрийн 2229.0 тн, хонины 436.4 тн, ямааны 196.3 тн, нийт 2930.7 тн махыг борлуулжээ.
541 дня