ХОВД: Монгол Улсын Гавьяат багш Г.Сонинд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-27 15:30:18

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан, шилдэг ахмад багш нарын нэг бол Г.Сонин.


Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж энэ жил Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнажээ. 

Түүнийг өнөөдөр нутагтаа ирэхэд нь салбарын хамт олон, гэр бүл, найз нөхөд, ахмадын хорооны бүрэлдэхүүн угтан авч, Гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэн болсонд нь баяр хүргэлээ.


Зуун жилийн түүхтэй Лаборатори Нэгдүгээр сургуульд математикийн багшаар олон жил ажилласан тэрбээр өдгөө Жаргалант сумын ахмадын хороонд тэргүүлэгчээр ажиллаж байна.  

 

Связанные новости