СҮХБААТАР: “Бүсгүйн гараа” хөтөлбөр эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжинэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих “Бүсгүйн
гараа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэртээ хүүхдээ хардаг, ажлаасаа түр чөлөө
авсан, хараахан өөрт тохирох ажлыг олж чадаагүй байгаа нийгэм, олон нийтийн үйл
ажиллагаанд оролцох сонирхолтой 20-35 насны бүсгүйчүүдийн хувьд хүний ур чадвар,
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн
гол зорилго. Хөтөлбөрт 20 бүсгүй хамрагдаж байна.
1068 дня