СҮХБААТАР: Түүх, соёлын дурсгалуудыг шинээр илрүүлж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого тус
аймагт 60 орчим хувьтай үргэлжилж байна. Тооллогын ажлын баг төлөвлөгөөт объектын
95 хувьд очиж тооллого, баримтжуулалтыг хийжээ. Энэ хугацаанд шинээр олон
дурсгал илрүүлсэн бөгөөд гурван дурсгалыг улсын мэдээллийн санд албан ёсоор нэмж
бүртгэсэн байна.
1097 дня