ДАРХАН-УУЛ: Төмрийн хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа хийнэ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин
болон байнгын хорооны гишүүд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн үйл
ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийнхэн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт
үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой томоохон
үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн
ажиллах, эдийн засаг, хөрөнгө оруулалтууд тухайн компаниудад хэрхэн хийгдэж буй
талаар газар дээр нь танилцаж байна.
1106 дня