Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төсөл эхлэв
Архангай /МОНЦАМЭ/. “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шат эхэлж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ГБХЗХГ, ЦГ, БСУГ, ЭМГ Японы хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд харилцан санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гэрээ байгуулсан байгууллагуудын эрх, үүргийг тусгасан бөгөөд дээрх төслийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжихэд мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг заалтууд оржээ. Төсөл 2022 оны долдугаар сар хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.
2533 дня