Багийн Засаг дарга, эмч нарыг унаажууллаа
Увс /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор аймгийн 93 багийн Засаг даргад мотоцикль, зөөврийн компьютер, хөдөөгийн 65 багийн эмч нарт мотоцикль гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Эдгээр мотоцикль, зөөврийн компьютерийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Мөн тэд аймгийн 93 багийн Засаг дарга нартай уулзаж, тэдний санал хүсэлт, тулгамдаж байгаа асуудлыг сонслоо.
2661 дня