Грек, Туркийн сөргөлдөөн - геополитикийн өрсөлдөөний шинэ талбар
8 дугаар сар бол Эгийн болон Ионийн тэнгисийн амралт сувиллын газрууд сая сая жуулчдаар дүүрэн байдаг үе. Гэтэл энэ жил Критийн наранд шарлагын газруудад цэргийн хөлөг онгоцууд олноор үзэгдэх болж, дэлхийн томоохон сонинуудын тэргүүн нүүрэнд тус бүс нутагт байдал түгшүүртэй болсон тухай мэдээлсээр байна. НАТО-гийн эвслийн гишүүн Турк, Грек хоёр Газрын Дундад тэнгист илэрсэн хийн ордыг булаалцалдан сөргөлдөж, улмаар аялал жуулчлалын оргил үед сөргөлдөөн эрс хурцдан, түүнд бусад улс орнууд татагдан орж эхэллээ.
1916 дня