Египетчүүд Гиннесийн амжилт тогтоожээ
КАИР. /Xinhua/. Египетийн фараон Тутанхамоны хамгийн том хөргийг египетчүүд кофены аягаар бүтээснээр Гиннесийн амжилт тогтоосон байна. Бямба гарагийн өглөө Гиза хотод оршдог Египетийн их музейн гадна цаасан аягуудыг өрж эхэлсэн бөгөөд иргэд аягатай кофенд янз бүрийн хэмжээний сүүг нэмж, гэрэл сүүдрийг өөрчилжээ.
2042 дня