“Адууны фестиваль” болно
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр, Бугат, Орхон сумын хил залгаа үзэсгэлэнт Өрмийн цагаан нуурын орчимд Дондогийн булаг хэмээх газар “Адууны фестиваль” ирэх 7-р сард болно.
Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор анх удаа адууны фестиваль зохион байгуулж, Монгол хүн бүрийн самсаа шархируулдаг хийморьлог адуу, уруул чимчигнүүлсэн сайхан айраг, эх орны дотоодын аялал жуулчлалын урсгал бүхий дэд бүтцийг ашиглаж, адуу, айрагтай холбоотой соёл, малчин ахуйг сурталчлахад чиглэх юм байна.
2503 дня