7,205 малчин өрхөд 3,597.2 мянган толгой мал өвөлжиж байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь- Алтай аймгийн 18 сумын 87 багийн 7,205 малчин өрхөд 3,597.2 мянган толгой мал өвөлжиж байна. Үүнээс адуу 132.4 мянга, тэмээ 44.4 мянга, үхэр 84.4 мянга, хонь 1066.3 мянга, ямаа 2,268.8 мянган толгой байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 83.0 мянган толгой буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж.
1564 дня