Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээллэх чиглэлийн дагуу бэлтгэл хангажээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт 2020-2021 оны хичээлийн жилд Төрийн өмчийн 18, төрийн бус 9 нийт 27 ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд төрийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулахаар өнөөдөр сурагчдаа хүлээн авлаа. Өндөржүүлсэн бэлэн байдлаас шалтгаалан хичээлийн шинэ жилийн нээлт хийгээгүй юм.
1811 дня