Дөрвөн сумын нутагт ан амьтдад өвс, тэжээл тавьж өгчээ
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОАЖГ-аас Халхгол, Матад, Баяндун, Баян-Уул сумдад биотехникийн арга хэмжээ авав. Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг Цагаан уул орчимд 40 боодол өвсийг цагаан зээрэнд, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг голын хойд талын тохойд 40 боодол өвс, Их тохойд 30 боодол өвс, хагас тн давс, Ялалт багийн нутаг Тамсагбулагт мөн хагас тн давс тавьж өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
2681 дня