Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг хийж эхлэв
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газраас гэр оронгүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг өнөө өглөөнөөс эхлүүлэв. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний А/225 тоот тушаалааар 11 дүгээр сарын 15-ны өдөр орон даяар гэр оронгүй, тэнэмэл иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх ажлыг явуулах тушаал гаргажээ.
2781 дня