СЭЛЭНГЭ: Аймгийн гоц мэргэн цол олголоо
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн баяр наадмын үндэсний
шагайн харваанд эхний гурван байрт таван удаа шалгарсан П.Баатарцэрэн,
Ж.Батнасан, О.Халиун, Э.Эрдэнэбат, А.Ууганбаяр нарын харваачдад аймгийн Засаг
даргын захирамжаар “Аймгийн гоц мэргэн цол” олголоо.
145 дня