СҮХБААТАР
Сүхбаатар аймаг сонинтой боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн арваад жил тогтмол хэвлэгддэг сонин байгаагүй гэж хэлж болно. Энэ хооронд хэд хэдэн төрлийн сонин гарч байсан ч тогтмолжиж чадалгүй үйл ажиллагаа нь зогссон байдаг. Тэгвэл энэ удаа “Сүхбаатарын өнгө” сонин энэ сараас эхлэн уншигчдын хүртээл болж байна. Тус сонин нь арав хоногт нэг, сард гурван дугаар хэвлэгдэн гарах юм байна. Сүхбаатар аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл "Сүхбаатарын өнгө" сонины хамгийн анхны дугаар энэ сарын 10-ны өдөр хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очлоо. Хоёр хуудас, дөрвөн нүүр бүхий тус сонин дээр аймаг орон нутагтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа багтсанаас гадна, энэ нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийг алдаршуулах, уран бүтээлийг нь уншигч түмэнд сурталчилах зорилго бүхий “Уран бүтээлийн булан” нээжээ.
2959 дня
Хавдрын эсрэг хоёр аяны нээлт зэрэг боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” аяны нээлт Сүхбаатар аймагт боллоо. ЭМЯ, ХСҮТ, МҮОНРТ, Хаан банк хамтран 2011 оноос хойш тасралтгүй энэхүү аяныг хэрэгжүүлж ирсэн. Харин Сүхбаатар аймагт хавдрын эсрэг үндэсний аян тав дах жилдээ хэрэгжиж байна. Мөн энэ өдөр аймгийн засаг дарыг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Хавдаргүй Сүхбаатар” аяны нээлт зэрэг боллоо. “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” аяны нээлтэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр, ХААН банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Адъяабаатар болон  холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тус хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд аяныг хүрээнд 5553 хүн хамрагдаж, үүнээс хорт хавдартай 72, хавдрын урьдал өвчтэй 291, хоргүй хавдартай 405 хүнийг илрүүлжээ.
2961 дня