СҮХБААТАР: 2023 онд 160 мянга орчим мод шинээр тарьжээ
Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 5
/МОНЦАМЭ/. Энэ оны хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрүүдэд
аймгийн хэмжээнд 290 гаруй ААНБ-ын 4300 гаруй албан хаагч, иргэн оролцож 159680
ширхэг модыг 637,1 сая төгрөгөөр тарьжээ. Мөн тус онд улс болон орон нутгийн
төсвийн 271,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 га талбайд ойн зурвас
байгуулах, ойжуулалтын ажлыг хийжээ.
667 дня