Хөлбөмбөгчдөд хувцас, хэрэглэл гардуулав
Увс /МОНЦАМЭ/. “Кайё бусдад туслах” ТББ-аас хэрэгжүүлж буй “МОНГОЛ” төслөөс Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоонд хөлбөмбөгийн бөмбөг, хувцас хэрэглэлийг илгээсэн байна. Аймгийн Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдад энэ өглөөний бэлтгэлийнх нь дараа хувцас хэрэглэл, бөмбөгийг аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож гардуулан өглөө.
2217 дня