Архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг 58,2 хувиар бууруулжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг зөрчил ихэвчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарч байгаа судалгаа гарсан байна. Иймээс Мөрөн сумын ЗДТГ-аас архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, борлуулах цэгийн тоог багасгах бодлого барин ажилласны үр дүнд 2015 онд 386 байсан цэгийн тоо өнөөдрийн байдлаар 161 болж 58,2 хувиар буурсан байна.
2821 дня