Үндэсний спортын VI их наадам гурван өдөр үргэлжилнэ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өчигдөр Арвайхээр хотод “Үндэсний спортын VI их наадам”-ын нээлт боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/424 тоот тушаалаар орон нутаг даяар зохион байгуулж буй уг наадмын хангайн бүсийн тэмцээн Өвөрхангай аймагт ийнхүү эхэлж байгаа юм.
2136 дня