Хөнгөлөлттэй олгодог эмийн борлуулалтын 46.3 хувийг зүрх судасны эм эзэлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний улиралд 91.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.1 (9.0%) тэрбум төгрөгөөр буурч, харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 85.6 тэрбум төгрөг болж, 14.0 (19.5%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
1887 дня