Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн үйлчилгээ цахимжиж, илүү ил тод нээлттэй, шударга явагдах боломж бүрдэж байгаа нь энэ удаагийн цахим дуудлага худалдааны давуу тал болж байна.
1898 дня