Б.Батхүү: Ноолуурын зээлийг ирэх сарын 5-наас олгож эхэлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар малчдаас ноолуур худалдан
авч дотоодын үйлдвэрлэлд нийлүүлэхэд зориулж 3 хувийн хүүтэй, 300 тэрбум
төгрөгийн зээлийг олгох шийдвэр гаргасан. Энэ зээлийг Монгол Улсын
Хөгжлийн банкаар дамжуулан олгох юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн
үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, ХАА-н
түүхий эд, бараа, бүтээгдэхүүнийн биржийн захирал Х.Баатар нар өнөөдөр
мэдээллээ.
1895 дня