Адууны мах, аарц түлхүү хэрэглэхийг уриаллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд
адууны махыг ханиад томуу, хатгааг эмчлэх, өвчин тусахаас сэргийлэх
зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Адууны маханд цусан дахь гемоглобины
хэмжээг нэмэгдүүлдэг миоглобин агууламж өндөр байдаг нь хүний бие
организмын амьсгалах процессыг дэмждэг байна. Мөн үл орлогдох өөхний
омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил
агуулдаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог
сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач тустайг эрүүл мэндийн
мэргэжилтнүүд онцолж байна.
1927 дня