Нийслэлд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явган эргүүл ажиллана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний
халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс
урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан
хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийх болсныг НОБГ, НМХГ, НЭМГ-аас
өнөөдөр мэдээллээ. Явган эргүүл иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн
газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж
ажиллах юм.
1929 дня