Бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнд хүндэтгэл үзүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнгийн “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” номын нээлт Хууль сахиулахын их сургуулийн “Эрдэм” танхимд боллоо. Номын зохиогч монгол төрийн хүнлэг сайхан ёсолгоо, сүрлэг хүндэтгэл ямар байсныг 2230 жилийн түүхийн сурвалжаар өгүүлснийг нээлтийн үеэр онцлов.
2643 дня