Д.Цэрэнсодном: Турфаны судалгааг нээлт гэж гурван багш маань гурвуул барьж гүйсэн
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөө цагийн бичгийн мэргэдийн дотор таван ухааныг нэвтэрхийеэ судалсан, Монголын судлалын их өргөөний хойморт бахархалтай заларсан нэрт эрдэмтэнтэй уншигч таныг уулзуулж байна. Энэ хүн бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодном юм.
322 дня