НОБГ-ын Марш, тактикийн тэмцээн эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
2728 дня