Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль судалгаа боловсруулалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр нар өнөөдөр гарын үсэг зурсан юм. Тус санамж бичиг нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, алба хаагчдын чадварыг нэмэгдүүлэх, хоёр байгууллагын хамтын үйл ажиллагааг уялдуулан, өргөжүүлэх зорилготой юм.

Н.Туяа