Э.Бэхбаяр Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-11 14:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний эхний өдөр Э.Бэхбаяр аваргын алтан медалийн эзэн болов.

Энэ өдөр
57, 65, 74, 86, 97 кг жингийн барилдаан тус тус болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-д нийт таван барилдаан хийжээ.

Тэрбээр
тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ оны Красноярскийн “Алтан Гран при”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялж аваргалжээ.

Харин
74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ө.Батзул нар мөнгө, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 86 кг-д О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртсэн байна.
 

Д.Өлзий

Связанные новости