80 гаруй мянган мал хилийн бүс нутагт өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:09:24


Дорноговь аймгийн нийт бэлчээрийн даацын 35 орчим хувь нь гантай байгааг аймгийн УЦУОШГ-аас наймдугаар сарын сүүлчээр гаргасан судалгаанд дурджээ.

 Ялангуяа Сайншанд, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх зэрэг сумын зарим нутгаар  бэлчээрийн ургамлын өсөлт  тааруу байгаа аж. Тиймээс Дорноговь аймгийн хилийн дагуух зургаан сум буюу Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл,  Эрдэнэ, Өргөн зэрэг сумын 80  гаруй мянган толгой малыг хилийн бүс нутаг руу отроор  өвөлжүүлэхээр  албаныхан шийдвэрлэлээ. Дээрх сумдууд хилийн цэргийн отрядуудтай тохирч гэрээгээ хийгээд эхэлсэн аж.

Х.Эрдэнэбулган
                                                                                                                          

 

Связанные новости
Комментарии