УИХ-н гишүүдийн нэрэмжит волейболын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙУИХ-ын Г.Батхүү, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарын нэрэмжит волейболын тэмцээн 12 сарын 18-20 ны өдрүүдэд Арвайхээр хотноо боллоо.
8 дахь жилдээ уламжлан зохион байгуулсан тус тэмцээнд 10 гаруй сумаас эрэгтэй 14, эмэгтэй 8 баг оролцсон бөгөөд эрэгтэйчүүдээс Сант сумын баг тэргүүн байр эзэлж, Арвайхээр сумын болон Гучин-Ус сумын баг дараагийн байруудад шалгарлаа.
Эмэгтэйчүүдээс Арвайхээр сумын баг тэргүүн байр, Баруунбаян-улаан сумын баг дэд байр, Гучин-Ус сумын баг гутгаар байрыг тус тус эзэллээ.
Тэмцээний үеэр сагсан бөмбөгийн лигийн хошой аварга, 4 дүгээр цахилгаан станцын дэргэдэх Эрчим багаас Өвөрхангай аймгийн БТСГ-ын дэргэдэх сагсан бөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:1 оноогоор Эрчим баг хожжээ.
Өвөрхангай Б.Батчимэг
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar