ӨВӨРХАНГАЙ: Хатуу хучилттай 8.8 км авто замыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн 8.8 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа.
Үүнд Арвайхээр-Мандалговь чиглэлийн 2.6 км авто зам болон Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар бүхий 6.2 км авто зам багтаж байна. Зам байгууламжийн ажлыг “Хулжийн голын зам” ХХК гүйцэтгэлээ.
Төслийн
эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг эхэлж, 23.8 км зам тавьсан бөгөөд нийт 487.7 км урттай хатуу хучилттай зам
тавих юм. Уг хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор Өвөрхангай
төдийгүй баруун аймгийн иргэд Замын-Үүдээс ачаа бараа татахдаа Улаанбаатар
хотоор дайрах шаардлагагүй болж, тээврийн
зардал, цаг хугацаа хэмнэнэ.
Одоогоор аймгийн иргэд Замын-Үүд чиглэлд явахдаа 1100 гаруй авто замыг туулж байна.

Ulaanbaatar