"Moon Dance" бүжгийн хамтлаг ДАШТ-нд амжилттай оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАвстри улсын Вена хотод энэ сарын 12-нд болсон Латин бүжгийн ДАШТ-д Монгол Улсыг төлөөлж "Moon Dance" бүжгийн хамтлаг амжилттай оролцож, эх орондоо иржээ.
Тэмцээний эхний шатанд тус хамтлаг шилдэг 12 багийн нэгээр шалгарч, хагас финалд үлдсэн байна. Ийнхүү хагас финалд дахин өрсөлдөж нийт авах ёстой 40 онооноос 32 оноо аван долдугаар байр эзлэн, Монгол Улсын дээд амжилтыг урагшлууллаа.
Тус тэмцээнд нийт 11 орны 20 хамтлаг оролцсоноос дэлхийн аваргаар Германы баг түрүүлсэн бол хоёр, гуравдугаар байранд Оросын багууд оржээ.
Мөн тэмцээнд манай улсаас оролцсон "Стар дэнс" багийн бүжигчид 15 дугаар байранд шалгарчээ.
Ж.Болор