Баярын өдрүүдэд бага зэргийн цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУс цаг уур, орчны хүрээлэнгийн мэдээлснээр өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
Маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр, 1,2-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Ж.Болор