Уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, тал хээрийн нутгаар сэрүүхэн, салхитай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-08 09:02:09

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.


ЦУОШГ-ын мэдээлснээр, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгинй сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11-+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25-+30 градус, бусад нутгаар +18-+23 градус дулаан байна.

 

Связанные новости